ПАП ФРАНЦИСЫН
МОНГОЛ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч болон тус улс дахь Католик шашны тэргүүний урилгыг хүлээн авч Ромын Пап Францис 2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний хооронд Монгол Улсад Апостолик айлчлал хийнэ.

Үйл явдал

Пап Францисын Монгол улс дахь Апостолик айлчлал буюу гэгээн Петрийн залгамжлагчийн айлчлалын хөтөлбөр

8 дугаар сарын 31
Пүрэв гараг

18:30 — Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром — Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно

9 дүгээр сарын 1
Баасан гараг
Улаанбаатар

10:00 — Улаанбаатар дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ

10:00 — УГТАХ ЁСЛОЛ

9 дүгээр сарын 2
Бямба гараг
Улаанбаатар

09:00 — АЛБАН ЁСНЫ УГТАХ ЁСЛОЛ Д.Сүхбаатарын талбай

09:30 — МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ. Төрийн ордон  

10:20 — ТӨР ЗАСАГ, ИРГЭНИЙ НИЙГЭМ БА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ. Төрийн ордны “Их Монгол” танхим

11:00 — МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА БАРААЛХАНА

11:10 — МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАРААЛХАНА

16:00 — КАТОЛИК ХАМБА НАР, САНВААРТНУУД, ШАШИН ДЭЛГЭРҮҮЛЭГЧИД, САХИЛТ ХҮМҮҮС БОЛОН ШАШНЫ ХАРИУЦЛАГАТНЫ АЖИЛЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедрал

9 дүгээр сарын 3
Ням гараг
Улаанбаатар

10:00 — ШАШИН ХООРОНДЫН УУЛЗАЛТ “Хүн театр”

16:00 — ТАЛАРХАЛ МАГТААЛЫН МӨРГӨЛ “Степпэ Арена”

9 дүгээр сарын 4
Даваа гараг

09:30 — САЙН ҮЙЛСТНҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ. “ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЛИЙН ӨРГӨӨ”-НИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦОНО

11:30 — ҮДЭХ ЁСЛОЛ Чингис хаан олон улсын нисэх буудал

12:00 — Улаанбаатар — Ром чиглэлийн нислэгээр мордоно

17:20 — Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ.

Лого болон урианы тайлбар

Уриа: «Хамтдаа найдацгаая»
Уриаг сонгохдоо бид Ариун Эцгийн Монгол улсад хийх апостолик айлчлалын шашны болон төрийн гэсэн давхар утгыг тодотгохыг зорьсон. Тиймээс цэвэр Христийн шашны эрдэм буян (горьдол найдвар) боловч Христийн шашнаас бусад хүрээнийхэнд өргөн тархсан нэг үгийг сонгосон бөгөөд үүнийг «хамтдаа» гэсэн үгтэй хослуулан Гэгээн Ширээт болон Монгол Улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв. «Хамтдаа найдацгаая» гэдэг нь нийтлэг үзэл санаа мөн түүнчлэн энэхүү апостолик айлчлалыг тодорхойлж чадах бидний итгэж буй нэгэн элементийг илэрхийлж байгаа. Дэлгэрүүлбэл Ариун Эцэг ирж буй нь Тэнгэрбурханы ард түмний энэхүү багахан хэсгийн хувьд агуу их горьдол найдвар, урам зоригийн илэрхийлэл бөгөөд нөгөө талаас Монголд орших жижиг Католик шашин нь дэлхий нийтийн Католик шашинд горьдол найдварын тэмдэг байх боломжтой.

Лого: Бичээсийн дээр (Монгол, Англи, Итали хэлээр бэлтгэсэн) төрийн далбааны өнгөөр (улаан, цэнхэр) хүрээлсэн Монгол улсын газрын зурагны дүрс, үүний дотор шар (Ватиканы өнгө) утаа суунаглан гарч буй гэр харин баруун талд нь загалмай байрлана. Гэрийн эд ангийг нарийвчлан харуулаагүй таталбар байдлаар зурсан. Хоёр босоо бичээс нь («хамтдаа найдацгаая») уриаг цуурайтуулна. Энэ бол уламжлалт монгол бичиг юм. Үүнийг 1946 онд албан ёсны бичиг болгосон Кирилл бичгийн хамт нэмэлтээр дахин таниулж, өргөнөөр хэрэглэж эхэлсэн. Энэ бичиг Монголын соёлын их төлөөлөл бөгөөд 2025 оноос албан ёсны баримт бичигт дахин нэвтрэх юм.

Түгээмэл асуулт, хариулт

Пап Францис Монгол улсад айлчлах үеэр олон нийтийн нэг л арга хэмжээ хүлээгдэж байгаа. 9 дүгээр сарын 03-ны 16:00 цагт ард иргэдтэй хамт Талархал магтаалын мөргөлийг католик санваартнуудын оролцоотой ёслон тэмдэглэх болно. Тусгай тасалбартай хэн ч оролцох дүрмийг даган энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой.

Бусад арга хэмжээний хувьд (албан ёсны хөтөлбөрийг үзнэ үү) аюулгүй байдал, орон зайн хязгаарлалтаас шалтгаалан зөвхөн зорилтот хүмүүс болон хэвлэл мэдээллийн төлөөллийг (бүгд магадлан итгэмжлэлтэй байх шаардлагатай) оролцуулна. Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд зохион байгуулагдах католик хамба лам, санваартнууд, шашин дэлгэрүүлэгч нар, сахилт хүмүүс, пасторал ажилчидтай хийх уулзалт нь зөвхөн Монгол дахь Католик шашны сүсэгтнүүдээр хязгаарлагдсан болохыг анхаарна уу.

Монголд амьдарч байгаа дотоод гадаадын аль ч католик сүсэгтэн 9 сар 3-ны Талархал магтаалын мөргөлд оролцохын тулд бүртгүүлж нэвтрэх мандат авна. Та 8 сар 21 хүртэл мэдээллээ илгээх боломжтой. Үүнээс хоцорсон тохиолдолд 9 сар 3-нд Степпе Арена дээр бүртгүүлэх боломж бий. Гэвч дотор суудлын тоо хязгаартай болохыг анхааруулъя. Мөргөл эхлэхээс 3 цагийн өмнө ирсэн байхыг сануулъя. Бүртгэлд шаардлагатай мэдээлэл:

Овог нэр

Ариун угаалын нэр

Харьяа католик сүм

Утас

Имэйл хаяг

Цээж зураг

Хувийн мэдээллээ дараах 2 аргын аль нэгээр ирүүлнэ үү.

1-р арга: Фэйсбүк чатаар

https://www.facebook.com/profile.php?id=100069996955041

2-р арга: Имэйл бичих

info-pope@ccm-ap.mn

 

Шашин шүтлэгээс үл хамааран  Талархал магтаалын мөргөл хүн бүрт нээлттэй. Та Степпэ Аренагийн дотор суудлын хэсэгт орохын тулд эхлээд бүртгүүлж нэвтрэх мандат авах ёстой. 

Та 8 сар 21 хүртэл мэдээллээ илгээх боломжтой. Үүнээс хоцорсон тохиолдолд 9 сар 3-нд Степпе Арена дээр бүртгүүлэх боломж бий. Гэвч дотор суудлын тоо хязгаартай болохыг анхааруулъя. Мөргөл эхлэхээс 3 цагийн өмнө ирсэн байхыг сануулъя. Бүртгэлд шаардлагатай мэдээлэл:

Овог нэр

Ариун угаалын нэр (хэрэв католик бол)

Харьяа католик сүм (хэрэв католик бол)

Утас

Имэйл хаяг

Цээж зураг

Хувийн мэдээллээ дараах 2 аргын аль нэгээр ирүүлнэ үү.

1-р арга: Фэйсбүк чатаар

https://www.facebook.com/profile.php?id=100069996955041

2-р арга: Имэйл бичих

info-pope@ccm-ap.mn

Папын оролцож буй олон нийтийн арга хэмжээнд суухдаа дараах дүрмийг баримтлана.

  • Тухайн газарт тамхи татахыг хориглоно.
  • Согтууруулах ундаа, хоол, аливаа төрлийн зэр зэвсэг ба сум, цоолох зүсэх эд хэрэгсэл, шатамхай бодис, лазер төхөөрөмж авч орохыг хатуу хориглоно.
  • Ил задгай хувцаслахгүй байхад анхаарна уу.
  • Аливаа өдөөн хатгалга, доромжлол, ямар нэгэн уриа лоозон тараан нэвтрүүлэх, бусад төрлийн эсэргүүцсэн зан байдал үзүүлэхийг хориглоно.
  • Тасалбарт заасан өөрийн хэсгээсээ гадна явахыг хориглоно. Хэрэв та үйл ажиллагаа эхэлсний дараа байрлах газраа орхин гарвал ахин тийшээ орох боломжгүй байх болно.
  • Үйл ажиллагааны талбайд зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглоно.
  • Пап Францис машинтайгаа талбайгаар өнгөрөх үед үймээн бужигнаан үүсэх, бусад аюул ослын нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд аль болох тэвчээртэй байдлыг уриалж байна.
  • Ариун Нэгдэл зөвхөн католик сүсэгтнүүдийн байрлах хэсэгт тараагдана.

Пап Францис ард түмэнтэй Талархал магтаалын мөргөлийг 9 дүгээр сарын 03-ны 16:00 цагт Степпе Арена Мөсөн өргөөнд ёслон тэмдэгдэх болно. Нарийвчилсэн газрын зураг: https://goo.gl/maps/EhNyH2kwWNiDZGSu8

 

Бүх оролцогчид бүртгүүлж Талархал магтаалын мөргөлд оролцох мандат үнэгүй авна. 

See the menu button «pilgrims»

Holy Mass with Pope Francis Public Registration

Sunday, 3 September 2023 at the Steppe Arena

16:00 pm Ulaanbaatar, Mongolia

FOR PILGRIMS FROM OTHER COUNTRIES

Deadline: The deadline for receiving the registration form is 21 August 2023.

Download registration form template: for single person click here, for group click
here
(more than 2)

The registration form can be sent to info-pope@ccm-ap.mn

Access ticket to the Papal Mass

The ticket is free. The tickets will be given to those who are registered. The access
to the registration information of how and where to get the ticket will be sent
to the respective email contacts.  

        Be present 3 hours before the occasion.

        The sacrament of Reconciliation is available in different languages.

Each one will have an ID card

Besides the registration, we ask for a passport size photo. With these data we print out your ID card here and give it to you. Let me remind you that when you name
a photo file, you need to name it with your passport number. The ID card is important as the organizing group is looking for pleasant locations for you
that you can greet the Pope. Passport size photo needs resolution 300 dpi.

Note:

We advise you to avail a travel insurance.

Since you and your group are registered, the coordinator of your group will give you the detailed information through your email.

For visa issue: https://immigration.gov.mn/en/visa-total/

Contact us:

Apostolic Prefecture of Ulaanbaatar, Mongolia

Email: info-pope@ccm-ap.mn

Telephone number: +976 11460397

Website: www.popeinmongolia.org

Хэрэв танд асуулт байвал бидэнтэй холбоо барина уу:

info-pope@ccm-ap.mn
утас: 11460397