Бүртгэл

2023 оны 9 сар 3-ны 16:00 цагт Степпе Арена Мөсөн өргөөнд болох Талархал магтаалын мөргөл (Holy Mass) шашин шүтлэгээс үл хамааран бүрт нээлттэй. Та Степпэ Аренагийн суудлын хэсэгт орохын тулд урьдчилан бүртгүүлж нэвтрэх мандат (ID card) авах ёстой. 

Та 8 сар 24 хүртэл мэдээллээ илгээх боломжтой. Үүнээс хоцорсон тохиолдолд 9 сар 3-нд Степпе Арена дээр бүртгүүлэх боломж бий. Гэвч дотор суудлын тоо хязгаартай болохыг анхааруулъя. Мөргөл эхлэхээс 3 цагийн өмнө ирсэн байхыг сануулъя. 

Бүртгэлд шаардлагатай мэдээлэл:

  • Овог нэр
  • Ариун угаалын нэр (хэрэв католик бол)
  • Харьяа католик сүм (хэрэв католик бол)
  • Утас
  • Имэйл хаяг
  • Цээж зураг

Эдгээр хувийн мэдээллээ дараах 2 аргын аль нэгээр ирүүлнэ үү.

1-р арга: Фэйсбүк чатаар

https://www.facebook.com/profile.php?id=100069996955041

2-р арга: Имэйл бичих

info-pope@ccm-ap.mn